Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс салбар эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд салбар эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн онцлох дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудаас гадна гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж буй Яаралтай тусламжийн тасгийн танилцуулга мэдээллийг олон нийтэд хүргэв.
Түүнчлэн осол гэмтлийн яаралтай тусламж, үений эмгэг, дурангийн мэс засал, спортын бүх төрлийн эмгэг, доод мөчдийн гэмтэл согог, ясны эмгэг судлал, ясны хавдар, нөхөн сэргээх мэс засал (гар сарвуу), түлэгдэлт, сэргээн засах эмчилгээ, чих хамар хоолойн үзлэг ба ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс тодорхойлох үйл ажиллагаанд 250 гаруй иргэн хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авлаа. Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ГССҮТ-ийн салбар эмнэлгийн шинэ барилга өнгөрсөн тавдугаар сард бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжин тэлсээр байгаа юм.

Ялангуяа төв эмнэлэг өдөрт 400-550 гаруй үйлчлүүлэгчид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ачаалал ихтэй цагуудад тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл ихтэйгээс иргэдийг бухимдуулдаг. Иймд осол гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг тус салбар эмнэлэгт ч мөн 24 цагаар үзүүлдэг байхаар зохион байгуулсны үр дүнд төвлөрөл саарч, төв эмнэлэгт хүлээгдэл чирэгдэл нэмэгдэхгүй, автозамын түгжрэлд орж цаг алдахгүй, хаяг байршлын ялгаатай байдлаас үүдэн хугацаа алдалгүй яаралтай тусламжийг шуурхай авах нөхцөл бүрдэх юм.
Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, улмаар төвийн ачаалал төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр ирсэн иргэдийн дийлэнх нь гар сарвуу, доод мөчдийн хугарал, өвдөг мөрний үений гэмтэл, ясны эмгэг согог, дурангийн мэс заслын үзлэг оношлогоонд хамрагдсан бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувьд хамгийн сүүлийн үеийн 64 зүслэгтэй компьютер томографи, хэвлийн ЭХО, рентген шинжилгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.
| ГССҮТ: Салбар эмнэлгийнхээ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр 250 гаруй хүнд үзлэг оношлогоо хийлээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |