Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг хариуцсан ажилтнуудад зориулсан ээлжит уулзалт, сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 20-нд Төрийн ордонд зохион байгууллаа. Уг арга хэмжээг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Батбаатар нээж үг хэллээ. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Л.Өлзийсайхан “Төлөөллийн байгууллагын нээлттэй, ил тод байдал: Хууль тогтоомж сурталчлах төв” сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр D-Өргөдөл буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийн талаар танилцуулав.
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Баянхонгор, Өвөрхангай аймагт өнгөрөгч тавдугаар сард, Дархан-Уул аймагт наймдугаар сард “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг тус тус байгуулсан юм. Үргэлжлүүлэн “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн ажилтнууд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар санал солилцсон юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Эрх зүй, дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал “УИХ-аас 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үзэл баримтлал” сэдвээр, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн Сургалтын албаны референт Р.Дэлгэрмаа “Парламентын боловсрол хөтөлбөрийн онцлог” сэдвээр, Цахим парламент, инновацын газрын референт С.Баясгалан “D-Parliament” цахим системийн ашиглалтын талаарх зөвлөмж, зааварчилгаа” сэдвээр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ахлах референт Г.Хэрлэн “Нээлттэй парламент арга хэмжээг орон нутагт зохион байгуулах талаар” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Уулзалт, сургалтын төгсгөлд “Хууль тогтоомж сурталчлах төв”-үүдийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцаж, санал солилцов. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах” арга хэмжээг тусгасан.
“Хууль тогтоомж сурталчлах төв” нь парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг билээ
| “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн ажилтнуудад зориулсан ээлжит уулзалт, сургалт боллоо |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |