Нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгоход хувь нэмэр оруулж, сэтгэл зүйн дархлааг дэмжих зорилго бүхий “Эрүүл Монгол хүн- Бүтэн гэр бүл” төслийн хүрээнд орон гэргүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг нийгмийн салбарын 30 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, орон гэргүй иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд тулгамдсан асуудал, шийдэх боломжийн талаар хэлэлцэж, тодорхойлсон юм.
Орон гэргүй, зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь архины хамааралтай, үүний 80 хувийг эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тус иргэдийн архинд донтох болсон гол шалтгаануудын нэг нь гэр бүл салалт байдаг аж.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үед олон үйлдвэр үүд хаалгаа хааж, тухайн үед ядуурал, ажилгүйдэл, архины хамааралтай игэдийн тоо нэмэгдсэн байдаг. Гудамж, орц хонгил, траншейнд хоноглох, архидан согтуурах явдлыг таслан зогсоох, нөгөө талаас иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүднээс 2003 онд Засгийн газрын тогтоолоор “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан нь өдгөө Нийслэлийн Засаг даргын дэргэд Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэйгээр ажиллаж буй. Тус төв нь өөрийн гэсэн орон гэргүй, орлого хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, бие даасан амьдралд шилжихэд нь туслах зорилгоор 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь сүүлийн найман жилийн хугацаанд нийт 3014 иргэнийг төвд байрлуулан, зохих үйлчилгээнд хамруулж, 634 иргэнийг бичиг баримтжуулан, 1000 иргэнийг ажлын байранд зуучилж, 251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлээд байна. Мөн энэ хугацаанд 1686 иргэн орон гэргүй гэж шинээр бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор цаашид орон гэргүй иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн багтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байгаа юм.
| Орон гэргүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, шийдэх боломжийг хэлэлцлээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |