Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: Эхний тохиолдол буюу есдүгээр сарын 21-нд 18 дугаар сургуулиас ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн хоёр баг очиж ажилласан. Тухайн хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийн, шаардлагатай хүүхдүүдийг ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж, хордлого тайлах зэрэг холбогдох эмчилгээ, үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн юм. Мөн аравдугаар сарын 12-ны 16:44 цагт ахин дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай байсан бөгөөд ЭХЭМҮТ рүү дөрвөн хүүхдийг тээвэрлэсэн. Дараа өдөр нь ахин гурван хүүхэд нэмэгдэж, нийт долоон хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчлүүллээ. Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс дөрөв нь хоёр дахь удаагаа хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдээд буй. Өнөөдрийн байдлаар буюу аравдугаар сарын 16-нд хоёр хүүхдийг эмнэлгээс гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бусад хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг эцсийн байдлаар шүүх шинжилгээний байгууллага тогтооно.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:Хүүхдүүд хордсон гэх дуудлагын дагуу Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгөөр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан, эцэг эхчүүдтэй уулзсан. Манай газрын зүгээс сургалтын орчин, нөхцөл, түрээсийн байртай холбоотой байж болзошгүй гэж үзсэн учраас түрээсийн байранд хичээллэхийг зогсоогоод байгаа. Тодруулбал, Монголын бизнесийн дээд сургуульд 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэж байсан. Сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн тулд үндсэн сургуулийн танхим болон цахим сургалтыг хослуулан үйл ажиллагааг явуулж байгаа. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Боловсролын газраас өргөтгөлийн барилгыг түргэн, шуурхай бариулахад анхаарч ажиллаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээнд үндэслэн хичээл сургалтыг хэрхэх вэ гэдгийг шийднэ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий: Сэтгэл зүйн нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн бөгөөд хүүхдүүд эмнэлгээс гарсныхаа дараа эцэг эхтэйгээ хамтран сэтгэл зүйн зөвлөгөө авахаар болсон. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр хүүхдүүд цочролд орсон үедээ ямар арга хэмжээ авах, цаашлаад нийгэмтэйгээ хэрхэн харьцах вэ гэдэг мэдээлэлтэй болно. Мөн хүүхдүүдэд өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах ямар боломж байгааг ойлгуулах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.
| Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |