Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэж тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх, цаашид хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллах талаар анхааруулж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж нийтийн албан тушаалтны үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, иргэд олон нийтийн хяналт оролцоог сайжруулах чиглэлээр олон төрлийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахаас гадна Авлигын эсрэг хууль тогтоомжид орсон, удирдах албан тушаалтны хариуцлагыг чангатгах, зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулахаар тодорхой хяналт шалгалтын ажлуудыг хийж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй шууд томилсон тохиолдолд томилсон эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын удирдлагад нь “хариуцлага тооцох” эрх зүйн зохицуулалтыг бий болгосон.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим байгууллагын удирдах албан тушаалтан нь хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэхгүйгээр нэр дэвшигчийг тухайн албан тушаалд шууд томилдог, томилсны дараа мэдүүлгийг хянуулахаар ирүүлдэг зөрчил гарсаар байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас зөрчил гаргасан нэр бүхий удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Баянхонгор аймгийн Засаг дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга нарт албан бичгийг хүргүүлээд байна.
Цаашид нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулж, дүгнэлт гарсны дараагаар нийтийн албанд томилох, хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон, мэдүүлгийг хянуулаагүй томилсон зэрэг зөрчил гаргасан байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан нарт тухай бүрт зохих хариуцлагыг тооцож хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах болно.
| АТГ: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |