ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр МСНЭ-ээс Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим заалтыг эсэргүүцсэн шаардлагад хариу тайлбар өглөө.
Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид болон орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг заалт Монгол Улсын Дээд шүүхийн тайлбартайгаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл сэтгүүлчдийг энэ зүйл ангиар ял шийтгэх гээд байна гэж ойлгож, олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байна. Дээд шүүхийн тайлбараар эрүүгийн хуульд заасан хүн гэдэгт тусгай субъектийг л ойлгодог. Хүн гэдэг нь хөндлөнгийн гэрч, шинжээч, тэр хэрэгт оролцсон хэлмэрч, нэхэмжлэгчийг хэлж байгаа юм.
Тухайлбал, мөрдөн байцаалтын ажил явагдаж байх үед үзлэг, нэгжлэг хийдэг. Ингэхдээ заавал хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлгадаг. Ингээд тухайн хоёр хүнд баримтыг үзүүлж, гарыг үсэг зуруулж баталгаажуулдаг. Ийм хөндлөнгийн гэрчийн оролцоогүйгээр хийсэн аливаа нэгжлэг нь хууль бус бөгөөд шүүх дээр нотлох баримтаар тооцогддоггүй. Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэнийг тодорхой хэрэгт буруутгах, урьдчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зааж чиглүүлэх замаар хэлмэгдүүлдэг, эд хөрөнгийг нь булааж авдаг асуудал яригддаг байсан. Ийм асуудлыг зогсоохын төлөө ХЗДХ-ийн сайд ажиллана. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагынхан зарим тохиолдолд онц их хэмжээний мөнгөтэй холбоотой сүлжээ үүсгэж, ялангуяа улстөрчдийг урьдчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаад өрсөлдөгчөө намнадаг, бизнесийг нь дээрэмдэг явдал гарч байсан. Энэ үйлдэлтэй миний хувьд эвлэрэхгүй. Улсын дээд шүүхийн тайлбар ёсоор энэ гэмт хэргийн субъект нь жирийн иргэн, сэтгүүлчид биш. Энэ иргэд , сэтгүүлчидтэй холбоотой заалт огт биш. Энэ гэмт хэргийн субъект нь зөвхөн тусгай субъектүүд” гэв.
| Б.ЭНХБАЯР: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ НУУЦ ЗАДРУУЛАХТАЙ ХОЛБОО ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ ЗААЛТ ЗААЛТ НЬ ИРГЭД, СЭТГҮҮЛЧИДТЭЙ ОГТ ХАМААГҮЙ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |