Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль 150 орчим багш ажилтантай 500 орчим сурагчтай. Хоёр ээлжээр хичээллэдэг. Хүн ам олонтой дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг учир бусад сургуулиудаас хүүхдийн тоо харьцангуй олон байна. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа бусад сургуулиуд есөн жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль 12 жилийн тогтолцоотой гэдэг бас нэг онцлог бий.
Тус сургууль ерөнхий боловсрол олгохоос гадна мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлд түлхүү анхаардаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тухайд төдийлөн олон хүүхэд их дээд сургуульд элсээд байдаггүй. Тиймээс энгийн, өөрийнх нь аюулгүй байдал болон чадамжид нийцсэн хөлдөлмөр эрхэлдэг болгох чиглэлд анхаарч байна. Тиймээс ахлах ангийн 43 сурагч зочид буудлын өрөөний үйлчилгээ, талх нарийн боов, цэцэрлэгч, ногоочин гэсэн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олж авч байгаа юм.
Боловсролын багц хуулийн шинэчлэлээр сурагч бүр 12 жилийн боловсрол заавал эзэмшихээр хуульчилсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож байгаа сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, ингэхдээ ахлах ангийн гурван жилд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төгсөөд өөрт торхисон хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өмнө нь бол тусгай гэж нэрлэж байсан 6 сургуулийн хувьд дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар асуудлуудаа шийдвэрлэх боломж хомс байсан учир гадаад улс орнууд, олон улсын байгууллагад төсөл бичиж цахилгаан шат, заслын үйлчилгээний тоног төхөөрөмж, өрөө тасалгааг тохижуулах зэргээр орчин бүрдүүлсэн тохиолдол олон байна.
Цаашид нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллаж байгаа сургуулийн орчин нөхцөл, багш ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхээр болов.
| БШУЯ: 55 дугаар сургуульд хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |