Нийслэлийн хэмжээнд Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Оюуны бэрхшээл гэдэгт Даун, Аутизм, Саажилт хэт хөдөлгөөнших гээд олон өвчлөлийг багтаан ойлгодог. Энэ сургуулиудын үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд болон ажил хариуцсан хүмүүс танилцаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цаашид үйл ажиллагааг ямар байдлаар үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан. Өнөөдөр энэ сургуульд 26 бүлэгт 306 сурагч суралцаж байна. Тэдний 25 нь 15 аймгаас зорьж иржээ. Тэдэнд боловсролын болон заслын үйлчилгээ үзүүлж байгаа 80 багш ажилтан байна.
Тусгай гэж нэрлэж заншсан энэ сургуулиудын үйл ажиллагаа харилцан адилгүй. 63 дугаар сургуулийн тухайд боловсрол олгохоос гадна засан сайжруулах, сувилахуй, түүгээр дамжуулан танин мэдүүлэх чиглэлд онцгой анхаардаг.
Тиймээс
• Хэл засал
• Хөдөлгөөн засал
• Сэтгэл засал
• Мэдрэхүй буюу амьтнаар засах
• Урлаг засал
• Хөдөлмөр засал
• Хоол засал
• Ахуй засал гэсэн найман төрлөөр хүүхдийн хөгжлийг дэмжиж байгаа юм.
Тус сургуульд ажиллах үеэр эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй мөн уулзсан. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг учир багш, ажилтны тоог нэмэгдүүлэх, сургуулийн автобус болон шатахууны зардлыг нэмэх, сургуулийн өргөтгөлийн барилгыг шийдвэрлэх зэрэг саналууд тавьж байлаа. Хичээл сургалтын үйл ажиллагаа, багш ажилтнуудын харилцаа хандлагад талархалтай ханддаг болохоо аав ээжүүд хэлж байна.
Тус сургуулийн удирдлагууд гадаад харилцаа хамтын ажиллагаа чиглэлд амжилттай ажиллаж байгаа. Гадны улс орнуудаас туршлага судлах, багш нараа мэргэшүүлэхээс гадна бусад улс орнууд ч тэднээс суралцдаг байна. Мөн төсөл бичих байдлаар олон улсын байгууллагуудаас санхүүжилт босгон тулгамдсан хэд хэдэн асуудлаа шийдвэрлэжээ. Үүний жишээ нь цахилгаан шат, хоолны танхим юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь маш хүнд хөдөлмөр учир багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулах, ачааллыг нь тэнцвэржүүлэх, хөгжүүлэх гээд олон асуудал удирдлагуудын өмнө тулгардаг байна
| 63 дугаар сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг түшиц сургууль болгоно |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |