“Гамшигт хил хязгаар гэж үгүй. Энэ нь нэг орны асуудал биш бүс нутгийн, цаашлаад дэлхий дахины асуудал болоод байна. Тиймээс гамшигтай тэмцэнэ, урьдчилан сэргийлнэ гэдэг нь хүн бүрт хамаатай асуудал” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Намсрай хэллээ. Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн өдөр” тохиож байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хүн бүрийг өөрийгөө болоод бусдыг хамгаалах мэдлэгтэй болгоход мэргэжлийн байгууллагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо маш чухал.
ОБЕГ, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран өглөөний уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Энэ зун дэлхийн хэмжээнд хамгийн халуун зун болж өнгөрлөө. Цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан гамшиг ослын тоо ч нэмэгдэж байна. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх болон бэлэн байдал маш чухал” хэмээн онцлон хэлсэн. Түүнчлэн НҮБ-ын Хабитат хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Д.Энхцэцэг монголчууд нүүдэллэж амьдарч байхдаа урьдчилан сэргийлэх уламжлалт арга ухаанаа маш сайн ашиглаж, гамшигт тэсвэртэй амьдарч ирсэн. Хотжилт нэмэгдэхийн хэрээр эрсдэл өсөж байгаа шалтгааныг тайлбарлалаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 13-ныг ийнхүү тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 34 жил болжээ. Энэ жил дэлхий даяар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор өнгөрүүлэх юм. Нийтийн тээвэр, харилцаа холбоо, суурь дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийтийн үйлчилгээний тэгш бус, хүртээмжгүй байдал гамшиг ослын үед нийгмийн эмзэг бүлэгт хамгийн хүндээр тусдаг. Өөрөөр хэлбэл, ядуурал гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед сэтгүүлчид хэрхэн ажиллах зэрэг өргөн сэдвийн хүрээнд уулзалт өрнөлөө.
| Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн өдөр тохиож байна |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |