Органик үйлдвэрлэгчдийн 7 дугаар чуулганыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ. Тэрбээр хэлсэн үнэндээ” Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан “...Монгол хүн бүр аюулгүй эрүүл хүнсээр хангагдах эрх,...хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой системийг бүрдүүлэх, органик хүнсний хэрэглээг дэмжих,...хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоодын хяналтаа сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ баталгаажуулах, баталгаажуулалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх…” зорилтыг хэрэгжүүлэхэд органик үйлдвэрлэл чухал хувь нэмэр оруулна” хэмээв.
“Органик-тогтвортой хөгжлийн гарц” органик үйлдвэрлэгчдийн YII чуулган нь бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, хүрээлэн буй орчин, агаар, ус, хөрсний бохирдол, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж буй этгээд хариуцлагаа хүлээдэг зарчим руу шилжих ажлыг эхлүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, урамшуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, органик үйлдвэрлэгчдийн өмнө тулгараад байгаа асуудлаа хамтран шийдвэрлэхэд чиглэж байгаа ба салбарын 120 орчим төлөөлөгч оролцож байна. Азийн органик үйлдвэрлэгчдийн холбоо, Азийн бүтээмжийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монголын бүтээмжийн төв дэмжин ажиллаж байна.Манай улсын хүлэмжийн хийн 48.5 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас, үүний 75 гаруй хувь нь малаас ялгарч байна.
Тиймээс органик, тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчимд шилжих шаардлагатай. Монгол Улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан ч одоогоор 1 хувьд ч хүрэхгүй байна. УИХ, Засгийн газраас Органик хүнсний тухай хууль, дагалдах бүх журам, аргачлал, жагсаалтыг 2016-2018 онд баталж, мөрдөж эхэлсэн. Ингэснээр Монгол Улсад органик үйлдвэрлэлийг эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн. Өнөөдөр Монгол улсад 22 хамтын, 2 хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага органик хүнсний тохирлын үнэлгээг гүйцэтгэж, Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn-д баталгаажсан органик, шилжилтийн үеийн, импортын ний 411 органик хүнс бүртгэлтэй байна.
Хууль батлагдсанаас хойш Монгол Улсын органик салбарыг хөгжүүлэх чиглэлээр чамлалтгүй ажил хийсэн боловч салбарын өмнө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, Парисын уур амьсгалын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, дэлхийн органик үйлдвэрлэлийн хөгжил болон цахим эринтэй хөл нийлүүлэн алхах, органикийн хууль дүрэм журам, баталгаажуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна
| “Органик-тогтвортой хөгжлийн гарц” органик үйлдвэрлэгчдийн YII чуулган болж байна |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |