Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, өргөжин баяжиж буйг онцлон тэмдэглээд, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон асуудлууд болох худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг төмөр замаар холбох, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг урагшлуулах, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төслүүдийг түргэтгэхийн зэрэгцээ цахим эдийн засаг, ногоон хөгжил, ухаалаг хот байгуулалт зэрэг салбарт шинэ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын хувиар онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төслүүдээ 2023 онд бүрэн дуусгаж, 2024 оноос эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавихаар тохиролцсоныг дурдаад энэхүү яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулж, нээлттэй, хурдтай ажиллахыг мөн хүслээ.
Элчин сайд Шэнь Миньжюань өөрийн томилолтын хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засгийн тэргүүн нарын зарчмын тохиролцоонд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвх чармайлт гарган, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд яригдсан томоохон төслүүд, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, боомтуудын хил холболтын асуудлуудад онцгой анхаарч шуурхайлан ажиллаж буйгаа уламжиллаа.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |