Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын гуравдугаар хэсгийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажилд импортоор авч буй хүлэмжийн 15407 тонн хүнсний ногооны 100 хувь дотоодын хүлэмжийн үйлдвэрлэлээр хангахын тулд шинээр 50.0 га өвлийн, 100 га зуны хүлэмж нэмж байгуулан хүлэмжийн талбайг 270 га талбайд хүргэх зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн аж ахуй байгуулахад урт хугацаат зээлийн эх үүсвэр бий болгох, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагаас хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүлэмжийн аж ахуйн технологийг хөгжүүлэх судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн технологийн мэдлэг чадвар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, чадавхижуулах чиглэлээр салбарын яамнаас идэвхтэй ажиллаж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагуудтай хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхлүүлээд байгаа юм. Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуйг бий болгох бөгөөд төслийн суурь судалгааны тусламжтайгаар Монгол орны цаг уур, агро-экологи, зах зээлийн чиг хандлагад тохиромжтой хүлэмжийн загвар, хүлэмжид тариалахад хамгийн ашигтай таримлууд зэргийг тодорхойлох юм.
Төслийн суурь судалгааны хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон төслийн судалгааны багийнхан нийслэл, нийслэл хот орчмын зарим хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, аж ахуйн эрхлэгчдийн санал хүсэлтийг нь сонсож, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажиллалаа.
| МОНГОЛД ТОХИРОМЖТОЙ ХҮЛЭМЖИЙН ЗАГВАР, ХҮЛЭМЖИД ТАРИАЛАХАД АШИГТАЙ ТАРИМЛУУДЫГ ТОДОРХОЙЛНО |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |