Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уулзалтаар гэмтэл согогийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, оношлогоо эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, арга туршлагын талаар мэдээлэл солилцож, цаашид харилцан эмч солилцох, сургаж чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.
Бусан их сургуулийн эмнэлэг нь тухайн бүс нутагтаа осол, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн төрөлжсөн төвийг анхлан байгуулсан бөгөөд энэ тогтолцоог хамтран манай улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар санал солилцлоо. Мөн энэ хүрээнд “Коспел” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, эмч Ц.Баясгалан нар сургалтанд хамрагдаж, мэдлэг туршлагаа ахиулсан бөгөөд тус эмнэлгийн зүгээс жил бүр хоёр эмчийг сургах үйл ажиллагааг хариуцаж ажиллахаар болжээ.
| Гэмтлийн эмнэлэг БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдтэй хамтарна |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |