Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн сард амиа алдсан эмэгтэйн элэг, бөөрийг донор болгох хүсэлтийг холбогдох албаныхнаас ар гэрийнхэнд нь тавьж, зөвшөөрснөөр донор болгосон байдаг. Гэвч ар гэрийнхэн нь "Гэрээнд тусгаснаас өөр эрхтнүүдийг нь донор болгосон буюу талийгаачийн өвдөг, шагайг зүсэж, шөрмөсийг нь авсан байж болзошгүй байгаа. Учир нь, өвдөг, шагайг нь тэр чигт нь зүсээд төмөр утсаар оёсон байна лээ. Бид маш их гомдолтой байгаа. Элэг, бөөрийг нь бусдад тус болог, амьдрал бэлэглэг гээд донор болгохыг зөвшөөрснөөс өөр эд, эрхтнийг нь авахыг зөвшөөрөөгүй. Мөн бидэнд донор болсны 3.5 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. ЭМЯ-ны нэг мэргэжилтэн "Чинбүрэн эмч бид нар тэр мөнгийг олгох асуудлыг ярилцаж байна. Болохгүй бол хувиасаа өгөөд дараа нь бид нөхөөд авах талаар хөөцөлдөж байна" гэсэн хэмээн хэвлэлд мэдээлээд буй.
Үүнтэй холбоотойгоор бид ЭМЯ-ны мэргэжилтэн Б-тай холбогдоход “Элэг, бөөрнөөс гадна шөрмөсийг нь донор болгох авах гэрээ байгаа” гэсэн мэдээлэл өгөөд байв. Тэгвэл Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун “Талийгаачийн эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсандаа уучлалт хүсэж байна. Ар гэрийнхэн нь сайхан сэтгэл гаргаж "Элэг нэгт монголчуудынхаа амийг аваръя" гээд талийгаачийг донор болгохыг зөвшөөрсөн. Гэтэл Нийгмийн даатгалын газраас талийгаачийг оршуулах зардлыг шийдэж өгөөгүй, нүүрээ буруулсны өмнөөс ч би талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна” хэмээн хэвлэлд мэдээллээ.
| П.БАТЧУЛУУН: Талийгаачийн эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсандаа уучлалт хүсэж байна |
|
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |