Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан эхэллээ.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ахалж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Цаг Уур орчны шинжилгээний газрын дарга Г. Оюунжаргал, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, ХХЕГ-ын хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын орлогч дарга, хурандаа С.Баярсайхан, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Нямдаваа, Мазаалай нийгэмлэг ТББ-ын захирал А.Баясгалан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Дэлгэрчимэг болон Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, амьтан судлаач, амьтан хамгааллын чиглэлийн төрийг бус байгууллагуудын судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн тогтно.
-Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах,
-Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох
-Жил бүрийн 02.28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох
-ОУ-ын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ
| Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг төрийн бодлогоор дэмжиж байна |
|
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |