Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтэд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцлийг бүрдүүлэх зорилт тавигдсан.
Дээрх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлж, хил дамнасан боомтуудын төмөр замыг барьж байна.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамдууд болон төмөр замын гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын барилгын ажлын явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.
Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын дэлгэмэл урт нарийн цариг 19.3, өргөн цариг 30.7 км, 2024-2029 онд жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой. Доод бүтцийн барилга угсралт, гүүр хоолой, терминалын талбайн ажил, эрчим хүч хангамж зэрэг барилгын ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байна.
| Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна |
|
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |