Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР” болгож улс даяар тэмдэглэж байхаар тогтоосон. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 28 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Маанийн хийдэд буяны ном хуруулж, зул өргөж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн аймгийн телевизүүд болон сайтуудаар “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба Цагаатгал” баримтат кино, шторкуудыг гаргаж, аймгийн хэмжээнд 9-12 дугаар ангийн сурагчдад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сэдвээр нэг цагийн хичээл орох зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурал 1998 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-”ийг баталсан ба хуулийн хэрэгжилтийг хангаж Улсын комиссын мэдээгээр Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31,604 хүнд холбогдох 10,226 хэргийг цагаатгажээ. Монголд 37,000 орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Өмнөговь аймгийн хэмжээнд 1514 хүн ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэлтэд өртөж, 1049 хүн цаазаар хороох ял, 284 хүн хорих ялаар шийтгэгдсэн гэсэн тоо баримт байна. 2023 оны зургадугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 24 иргэнд 40, 80 сая төгрөгийн нөхөн олговрыг журмын дагуу олгосон бол 12 иргэн нөхөх олговор авахаар шүүхийн шийдвэр гарсан хүлээгдэж байна.
| "УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |