Монголын Улаан Загалмай Нийгэмлэг өнгөрсөн сард болсон“Үндэсний чуулган"-аар бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгож, миний бие Ерөнхийлөгчөөр, Хүүхэд, залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгосон. МУЗН-ийг ирэх дөрвөн жил удирдан чиглүүлэх шинээр батлагдсан Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 9 дүгээр сарын 5-ны өдөр боллоо.
Тус хуралдаанаар МУЗН-ийн Удирдах зөвлөл болон дүрмийн хороо, санхүүгийн хорооны гишүүд нийгэмлэгийн эрхзүйн байдлын тухай хууль, Үндэсний нийгэмлэгийн дүрэм, ёс зүйн журмыг сахин биелүүлэх, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй, аливаа төрлийн авилга, залилангаас ангид, ил тод нээлттэй ажиллахаа илэрхийлж МУЗН-ийн“Ёс зүйн батламж"-д гарын үсэг зурав.
Хурлаар МУЗН-ийн Үндэсний чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Удирдах зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталлаа. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд МУЗН-ээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн 2023 оны тайлан болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Нийгэмлэгийн анхан болон дунд шатны хорооны сургалтыг энэ оны 9-10 дугаар саруудад Улаанбаатар, Дархан, Дорнод Баянхонгор аймгуудад бүсчилэн хийхээр тогтов.
| МУЗН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖЭЭ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |