Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, хяналт, шалгалт хийж байна. Авто замын чиглэлээр: Ховд аймгийн Чандмань сум хүртэлх 56.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч Хотгор зам ХХК-ны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өглөө. Улсын чанартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын аймгийн төвийн 1.7 км, Ховд аймгийн төвийн 5.3 км замуудад шалгалт хийж, зам хариуцагч "Ховд АЗЗА" ТӨХК-д, Алтай суманд байрлалтай ТАЦ-ийн барилгын ажлын гүйцэтгэгч Тулгатбагана ХХК-д зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өгч ажиллав.
Авто тээврийн чиглэлээр: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харъяа Ховд салбар, “Зорчигч тээврийн Ховд" ХХК, Улс хоорондын ачаа тээврийн "Этуна Сүлд Транс" ХХК, Тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрлэлийн "Сутайн бүлтгэр булаг" ХХК, "Эм Жи Юу Си" ХХК-уудын үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулхаар хугацаатай албан шаардлага өгч, торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Нисэх буудлын чиглэлээр: Баян-Өлгий аймаг дахь Өлгий нисэх буудлын үйл ажиллагаа ерөнхий зааварт тусгагдсаны дагуу хэвийн явагдаж байна. Аэродромын элементүүд ашиглалтын бэлэн байдлыг хангаж байгаа юм
| Ховд, Баян-Өлгий аймгийн авто зам, тээвэр, нисэх буудлуудад хяналт, шалгалт хийлээ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |