Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа. Орон нутаг дахь экологийн асуудал хариуцсан алба хаагчид чиг үүргийн байгууллагуудтай хамтарсан болон бие даасан эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж байна.
Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул сум зургаан ширхэг, Өвөрхангай аймгийн Уянга сум хоёр ширхэг, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ширхэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ширхэг, Ховд аймгийн Алтай сум 12 ширхэг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ширхэг, Булган аймаг нэг ширхэг, тус аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр ширхэг, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр хоёр ширхэг, Эмээлт дахь шалгах нэвтрүүлэх цэгээр 12 ш, /лаазалсан/ тарваганы мах 11 ш, нийт 112 ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

| Тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |