Дэлхийн иргэн (Global Citizen) хөдөлгөөнөөс жил бүр зохион байгуулдаг “Global Town Hall” уулзалт 2023 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Энэ бидний дэлхий: Умард-Өмнөд-Өрнө-Дорнын иргэний нийгмүүдийн яриа хэлэлцээ” ерөнхий сэдвийн дор болж өнгөрөв. Тус уулзалтын хүрээнд болсон “Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үндсэн илтгэгчээр оролцов. Сайд Б.Батцэцэг охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим болохыг тэмдэглэж, дэлхийн хүн амын талыг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийг дэмжиж чадавхжуулснаар улс орон, нийгэм, эдийн засаг, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр оруулахыг хэлсэн үгэндээ онцлов.
Үүнээс гадна сайд Б.Батцэцэг Монгол Улс үндэсний хөгжлийн бүхий л бодлого, үйл ажиллагаандаа жендэрийн үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлж ирснийг тэмдэглэж, жендэрийн тэгш эрхийг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, чадавхжуулах, тэдгээрийн манлайллыг дэмжих чиглэлд Монгол Улсын авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Түүнчлэн, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд авч хэрэгжүүлж буй санал санаачилга, хүчин чармайлтуудыг тууштай дэмжиж, дэлхий дахинд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, жендэрийн тэгш байдлыг хангах үйл хэрэгт өөрийн хувь нэмэр оруулж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
| Сайд Б.Батцэцэг “Global Town Hall-2023” уулзалтын “Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцов |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |