Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Г.Золжаргал хүндэт профессор болжээ. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт баримтат нэвтрүүлэг, кино, хөрөг, нийтлэлийн чиглэлээр сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил ажиллаж, олон бүтээлийг үзэгч, уншигчдад хүргэсэн билээ.
Тэрбээр "Уран бүтээлч байя гэвэл дарга, даамалаас хол байх хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй гэвэл тэдэнд ойр бай. Өөрийгөө, сэтгэлээ хир буртаггүй байлгах юу юунаас чухал. Гэхдээ өнөөгийн нөхцөлд тийм байх боломж нь бүрдээгүй байна л даа. Сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд чин шударга хүн ховор байна. Энэ нь тэдний буруу биш. Сэтгүүлчид ахуйн хэрэглээнээсээ салаагүй, ядуу, мөнгөгүй, амьдралын боломжгүй байна. Хэчнээн ёс зүйтэй байлаа ч мөнгө чухал. Хэрэгтэй учраас мөнгийг нь аваад хүссэнийг нь бичихээс өөр аргагүй. Түүний цаана Монголын баялагийн хуваагаад өвөртлөчихсөн улс төрчид, бизнесмэнүүд бууны сумаар биш худалдаж авсан сэтгүүлчийнхээ үгээр бие биенээ шүршиж зугаацдаг. Үүнээс л хол байхыг хичээх хэрэгтэй" гэнэ.
| СЭТГҮҮЛЧ Г.ЗОЛЖАРГАЛ СУИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЖЭЭ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |