Салбарын улсын Ерөнхий байцаагчийн баталсан /73 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2023.08.30-ны өдрөөс эхлэн Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь Алтай, Ховд, Баян Өлгий, Увс, Завхан, Архангай аймгийн чиглэлд авто зам, автотээвэр, усан замын чиглэлээр болон орон нутгийн нисэх буудалд агаарын навигац, нисэх буудлын чиглэлээр үзлэг, шалгалт хийж байна. Авто замын чиглэлээр: Төв, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай /34-431 км/ улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдал, замын их засварын ажлын явцыг шалгаад зам хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК, Эрдэнэсант АЗЗА ТӨХК, Өвөрхангай АЗЗА ТӨХК, замын их засварын ажил гүйцэтгэгч Үйлсийн зам ХХК-нуудын үйл ажиллагаанд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай "Албан шаардлага" тус тус өглөө.
Мөн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засвар, гүйцэтгэлд суурилсан засвар арчлалтын төсөл гүйцэтгэгч НКВ Интернейшнл Холдинг ХХК-ны ажлыг шалгаад зөвлөмж, үүрэг даалгавар өглөө.
Авто тээврийн чиглэлээр: Өвөрхангай аймгийн Автотээврийн төвд шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагчийн 04-00-01/004/057/132 дугаартай 40 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллав. Зорчигч тээврийн Дэлгэрэх индустриал ХХК-ийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгаж автотээврийн хяналтын улсын ахлах байцаагчийн 04-00-01/004/057/131 дугаартай албан шаардлага хүргүүллээ.
Нисэх буудлын чиглэлээр: Өвөрхангай нисэх буудлын үйл ажиллагаанд үзлэг хийж, аэродромын хэвийн нөхцлийг хангах хоног хоногийн хугацаатай, өвөлжилтийн бэлтгэл хангуулах хугацаатай үүрэг өгөв.
| Үзлэг, шалгалт хийж байна |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |