Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаач Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийлээ.
Судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцийн хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцов. Мөн Өгий нуурын хамгаалал, менежмент, цаашид хийх судалгааны ажил, хэрхэн хамтран ажиллах талаар сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатартай хэлэлцлээ.
Тус үйл ажиллагааг Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Орхон-Чулуут голын сав газрын захиргаа хамтран зохион байгууллаа.
| Галуу судлаачид Өгий нуурын ус намгархаг газартай танилцлаа |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |