Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа “S Outlet” дэлгүүрийн барилгыг албадан буулгах захирамжийг танилцууллаа. Энэ үеэр “S Outlet” дэлгүүрийн захирал Д.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай байгууллын газрын зөвшөөрөл үе үеийн Засаг дарга нарын захирамжаар сунгагдаж байсан. Түр зөвшөөрөлтэй барилга гэсэн ташаа мэдээлэл явж байна. Хэрэв түр өмчлөхтэй барилга байсан бол үл хөдлөхийн гэрчилгээ гарахгүй байсан. Хувь хүний өмч шүү дээ. Зөвшөөрөл өгсөн газраа, хүлээлгэж өгсөн барилга байгууламжийг шууд буулгаж болдог юм байна. Манайх хуулийн байгууллагад хандаагүй байгаа. Үнэлгээний компанид хандсан, хохирлын дүн гараагүй байна. Мөнгөн хохирлоос гадна 20 жил үйл ажиллагаагаа явуулсан худалдааны байгууллагын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлсөн. Үер болсноос хойш дарга нар зөвхөн “S Outlet” дэлгүүрийн барилгаас болж үер орж ирсэн гэж цахим сүлжээгээр ам нээх болгондоо хэлсэн. Үүнээс болж манай дэлгүүр цаашид үйл ажиллагаа явуулах эсэх нь хэцүү болж байна. Энэ дэлгүүрт 50-60 ажилтан ажиллаж байсан. Ажилтан бүрийн ард гэр бүл гэж байгаа. “S Outlet” дэлгүүрийн барилгын ажил эхлэхэд ус урсаж байсан гэх мэдээл байсан. Ус урсаагүй байсан, тухайн үед дарсан зураг бий. Өчигдөр урьдчилж мэдэгдэлгүйгээр цахилгаан салгасан байсан. 2002 онд хувь хүнээс газрын гэрчилгээг хуулийн дагуу худалдаж авсан. Төр өөрийн хийсэн ажлаа үгүйсгэж байна" гэв.
| Д.БАТЗОРИГ: “S-Outlet” дэлгүүрийн газрын гэрчилгээг хуулийн дагуу худалдаж авч байсан |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |