Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажил, бодлогоо танилцуулаа. Нийтийн тээврийг шинэчлэх, Зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, Авто замын сүлжээг өргөтгөх, Хот төлөвлөлт гэх дөрвөн чиглэлд анхааран ажиллаж, цогц бодлого хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой гэлээ. Нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар 1240 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд 770 гаруй автобус 10-14 жилийн насжилттай байна.
Энэ салбарт парк шинэчлэлт хийгдээгүй олон жил болсноос үүдэлтэй автобус шатах тохиолдол нэмэгдсэн. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувь хийнэ. 2021-2022 онд 415 автобус авч үйлчилгээнд гаргасан. Энэ онд 810 автобус иргэдэд үйлчилнэ. Их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй Дэү 600, дунд оврын Хьюндай 50, Скайвел 160 цахилгаан, нийт 810 шинэ автобусаар иргэд үйлчлүүлнэ. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой цахилгаан автобусуудыг есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд гаргана
| Есдүгээр сарын 1-нээс цахилгаан автобусуудыг үйлчилгээнд гаргана |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |