Олон нийтийн сүлжээнд “Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нь согтуудаа хүн дайрсан гэх хэргийг хааж” шийдвэрлэсэн талаар нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас тодрууллаа.
-Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд “хохирогчтой, баримттай, олон гэрчтэй, ноцтой, санаатайгаар үйлдсэн хэргийг прокуророос хааж шийдвэрлэлээ... гэмт хэргийг дахиж нээлгэнэ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан. Сэтгүүлчийн мэдээлэлд дурдагдсан зам тээврийн ослын талаарх дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй байсан.
Тээврийн цагдаагийн албанаас сэтгүүлч Т.Шинэбаярын цахим хуудсандаа бичсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, осол болсон гэх газрын автозамын хяналтын камерын бичлэг, Нийслэлийн түргэн тусламжийн газар болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн, мөн гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулсан материалыг хянахад зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй, мөрдөгчийн санал үндэслэлтэй байсан тул хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргасан.
Сэтгүүлч Т.Шинэбаярын зүгээс цагдаагийн байгууллагад нотлох баримтуудыг гаргаж өгсөн, мөн өөрт нь нотлох баримт байгаа талаар мэдээлсэн, энэ талаар мэдээлэл өгөөч?
-Мөрдөгч, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг сэтгүүлч Т.Шинэбаярт мэдэгдэж зам тээврийн ослын талаар гэрчийн мэдүүлэг авах, мөн өөрт нь байгаа ослын талаарх нотлох баримтуудыг гаргуулан авахаар дуудсан боловч мэдүүлэг өгөхөөс татгалзаж, нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Түүний олон нийтийн сүлжээгээр гаргаад байгаа зам тээврийн ослын талаарх мэдээлэл үнэн бодитой эсэхийг тогтоох, нотлохын тулд мөрдөгч хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж бүх талаас нь шалгасан.
| Ч.Батбаатар: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |