Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ сарын 21-нд малын боомын өвчин бүртгэгджээ. Өвчлөл бүртгэгдсэн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь энэ сарын 23-нд ЗӨСҮТ-д хийсэн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Уг иргэнийг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байна. Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийж байгаа.
Төв аймгийн Мөнгөнморьт суманд 2023 оны наймдугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. Иймд, боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв
| Төв аймгийн Мөнгөнморьт суманд боомын халдвараар нэг хүн өвчилжээ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |