Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар “Ойн тухай хууль”-ийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан.
Мөн хуулийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон.
Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байсан юм.
Харин БОАЖ сайдын 2023 оны наймдугаар сарын 01 өдрийн А/299 тоот тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчин болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169405 м.кв талбайг хамгаалалтад аваад байна. Мөн 2023 оны зургадугаар сард БОАЖ яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газар, Усны газар хамтран хийсэн хяналт шалгалтаар Улсын тусгай хамгаалалттай газрын Усны онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулалчлын яаманд хүргүүлээд байна.
| Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд олгогдсон 169405 метр квадрат талбайн газар ашиглах эрхийг цуцалжээ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |