Эдгээрийн нэг Нүүдэлчин-хүүхдийн өв соёлын бэсрэг наадмыг Монгол Улсын Хүүхэлдэйн театр Дэлхийн мөрөөдлийн сургууль, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Наадамд 21 аймаг есөн дүүргээс шалгарч ирсэн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 120 хүүхэд оролцож, өөрсдийн авьяасаа нүүдэлчин олондоо толилууллаа. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг угтаж “Нүүдэлчин-Монгол ахуй, соёл” сэдвээр гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг хилийн чанад дахь 60 гаран сургуулиуд дунд зохион байгууллаа.

Ташрамд дурдахад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд Нүүдлийн соёлын боловсрол олгох олон талт ажлууд хийгдэж байгаа ба тухайлбал, MNS:5633:2023 Хүүхдийн зуслангийн стандартад нүүдлийн соёлын боловсролын агуулгыг тусган шинэчлэн батлуулж, энэ онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Баян-Адарга сум, Дундговь аймгийн Адаацаг сум, Өвөрхангай аймаг, Төв аймагт нүүдлийн зуслангууд шинээр нээгдэн ажиллаж, хилийн чанадаас БНХАУ-ын Өвөр Монгол, Тайвань, ОХУ-ын Буриад, Япон Улс, Франц, ХБНГерман Улс, АНУ, БНСолонгос Улсаас нийтдээ 200 гаран хилийн чанадад амьдардаг хүүхэд багачууд хүрэлцэн ирж, Монголчуудын нүүдэлчин өв соёл, уламжлалаас суралцан, нүүдэлчин ахуйд амьдран эх хэлний чадвараа шинэ түвшинд хөгжүүлж, бие даан амьдрах, сурах арга барилд суралцсан.
| “Нүүдэлчин хүүхдийн өв соёл” бэсрэг наадмыг зохион байгуулан ажиллалаа |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |