Хичээлийн шинэ жил эхэлж байгаа үед хэрхэн замын хөдөлгөөнийг зохицуулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Очирбат өглөө.
Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд замын хөдөлгөөний аюулгүй байдал гэсэн нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түгжрэл сааталтай холбоотойгоор иргэдийн гаргаж байгаа нийтлэг алдаан дээр ажиглалт хийж, мэдээлэл сурталчилгааны ажлыг хийнэ. Мөн автобусны нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулах хяналт шалгалтын ажил эхлүүлж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавина. Тухайлбал 22:00-06:00 цаг хүртэл автобусны буудал дээр тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрдөг. Бусад цагт чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсох хэсэг дээр өөр автомашин зогсохыг хориглодог. Хориглосон заалтын хэрэгжилтийг хянах, шаардлага тавьж ажиллана. Өдөрт камерын хяналтаар дугаарын хязгаарлалт зөрчсөн 1600-1800 тээврийн хэрэгслийг илрүүлж, торгодог. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуулийнх автобусанд суулгаж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хүсэж байна. Есдүгээр сарын 4-нд Ромын Пап ламын айлчлалын үеэр тодорхой цэгүүдэд түгжрэл үүсэж магадгүй” гэв.
| Б.ОЧИРБАТ: Ромын пап ламын айлчлалтай холбоотойгоор тодорхой цэгүүдэд түгжрэл үүсэж магадгүй |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |