Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тус албанд шинээр томилогдсон алба хаагчдаар төрийн тусгай алба хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтаа амжилттай дүүргэсэн 41 албан хаагч оролцон тангараг өргөсөн юм.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай алба хаагчдад Монгол төрийнхөө сүлдэнд тангараг өргөж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эгнээнд орж ирж байгаад нь баяр хүргэж, мэргэжлийн өндөр чадвартай, оюунлаг, ёс зүйтэй байх ёстойг онцлон сануулсан. Мөн үндэсний аюулгүй байдал, цаашлаад бүс нутаг, иргэн бүрийнхээ аюулгүй байдлын төлөө ажилладаг Онцгой байдлын алба эрэмгий, эрч хүчтэй залуусаар хүч нэмж байгаад талархал илэрхийллээ.
Түүнчлэн шинээр тангараг өргөсөн алба хаагчид болон тэдний ар гэрийнхэнд Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж болон Үндэсний аврах бригадын музейг танилцуулсан юм
| Онцгой байдлын байгууллагын 41 албан хаагч тангараг өргөлөө |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |