Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 19-ний өдөр авто зам тавьж буй байршлуудад ажиллах үеэрээ Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажилтай танилцлаа.Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын ажил 30, гүүрний ажил 65 хувьтай байна. Энэ нь 61 метр өргөн буюу зургаан эгнээ, гурван хэсэг бүхий нийт 483 метр урт гүүр юм. Үүнээс 54 метр урт гүүр нь ашиглалтад ороход бэлэн болжээ.
Арванхоёрдугаар сарын 1-нд зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн. Харин замын ажлыг ирэх жил дуусгах юм. 200 орчим хүн ажиллаж байгааг гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат хэлж байв. Хотын дарга замын ажлуудыг хугацаанд нь дуусгах, мөн аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнууд хийгээд гүйцэтгэгч компанийнханд анхааруулж байлаа.
| Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажил 65 хувьтай байна |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |