Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-д “... допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна” гэж заасан ба энэ дагуу баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага авсан. Засгийн газрын тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг дүрэмд “Зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана.” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь авсан шинжилгээнийхээ хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай ба харин МҮБХ-нд ч тэр, цаашлаад нэр бүхий сэтгүүлч, сайтуудад ч урьдчилан мэдээлэх ёсгүй юм.
МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар нэгэн мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн хууль, дүрмийн хүрээнд энэхүү процесс явагдах ёстой гэсэн албан ёсны байр суурьтай байгаа. Иймд нэр дурдсан хороод, байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан ажиллаж, олон нийтэд эргэлзээ, хардлага төрүүлэхүйц аливаа мэдээллийг сэтгүүлчдэд тараахгүй байхыг хүсье” гэжээ.
| Улсын наадамд дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага авсан |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |