БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги төлөөлөгчдийн хамт Монгол улсад айлчилж байна. Энэ удаагийн хоёр хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын айлчлал нь коронавирусийн хүндрэлийн дараа хотуудын хоорондын харилцааг бататган, эдийн засгийн хүндрэлийн богино хугацаанд даван туулах зэрэг цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дэмжин Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги-г Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардууллаа.
Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Хён Ги “Ах дүүсийн орон найрамдалт Монгол улс Улаанбаатар хотод айлчилсандаа маш их баяртай байна. Нийслэлийн дээд шагнал хүртсэн нь нэр төрийн хэрэг гэж бодож байна. Ялангуяа хоёр хотын харилцаа, хотуудыг хөгжүүлэхэд үүрэг оролцоотой байгаарай гэж надад энэ хүндтэй шагналыг өгсөнд талархаж байна. Хоёр хотын хөгжлийн төлөө цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллах болно. Улаанбаатар хотын иргэд та бүхэнд талархлаа илэрхийлье. Баярлалаа” хэмээв.
| Сөүл хотын ИТХ-ын даргад Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |