Монгол Улсад ажиллаж амьдарч буй Энэтхэгчүүд өчигдөр тохиосон Энэтхэгийн Тусгаар тогтнолын 76 жилийн ойгоо монгол анд нөхдийн хамт өчигдөр /2023 оны 8-р сарын 15-нд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Төрийн далбааг мандуулсны дараа Элчин сайд Сингх оюун санааны хөрш, стратегийн түнш Монгол Улстай түүхэн найрамдалт харилцаатай байсаар ирсэн талаар гайхалтай үг хэлж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн төв, Найрамдлын сургууль, чадавхжуулах хөтөлбөрүүдийн ач холбогдол болон хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Мөн Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Дроупади Мурмугийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн ард түмэндээ хандан Ковид тахлын эсрэг Энэтхэгийн тэмцлийг магтан сайшааж, Энэтхэг улс 76 жилийн хугацаанд хүн амын дийлэнх хэсгийн санхүүгийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлтийн санаачилга, жендэрийн чадавхи болон Шинэ Энэтхэгийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, Энэтхэгийн Их 20-ийг даргалах нь хөгжиж буй дэлхийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад хэрхэн тусалж байгааг дурдаж, Энэтхэгийн 70 гаруй жилийн хугацаанд хүрсэн гайхалтай ахиц дэвшлийн талаар дурдлаа.
Шинжлэх ухаан, сансар, технологийн салбарт хэдэн арван жил ажилласан, Энэтхэгийг дэлхийн тав дахь том эдийн засаг болгосон дээд боловсрол болон төрөл бүрийн салбарт хүрсэн гайхалтай ахиц дэвшил, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх болон шинэ бөгөөд эрч хүчтэй Энэтхэгийг бий болгохын төлөөх засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.
75 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн тусгай зочдод Гандантэгчинлэн хийд, болон Дашчойлин, Петуб хийдийн Хамба лам, лам хуврагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, Энэтхэгийн олон тооны иргэд болон Энэтхэгийн анд нөхөд багтсан байв.
| Монгол дахь энэтхэгчүүд тусгаар тогтнолын 76 жилийн ойгоо тэмдэглэлээ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |