Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой үер усны болзошгүй эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээ авах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр зам үерийн усанд угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой, гүүр, нүхэн гарц зэргийг барьж байна. 2023 онд үерийн ус орж ирэх эрсдэл өндөртэй долоон газарт ус өнгөрүүлэх хоолой барихаас гадна хоёр гүүр, хоёр нүхэн гарц барихаар төлөвлөсөн.
Саяхан Шивээ-Овоо– Шивээ говь өртөө хоорондын 683 км-ийн дөрөвдүгээр зуут болон Шивээ говь-Өлзийт зөрлөг хоорондын 693 км-ийн гуравдугаар зуутад ус өнгөрүүлэх хоолой барьсан юм. Эдгээр эрсдэл өндөртэй газруудад 1957, 1980, 1982, 1984 онуудад зам усанд угаагдаж байжээ. Мөн саяхан үерийн усанд угаагдсан Агуйт–Наран-Элгэн хоорондын замын эрсдэл өндөртэй цэгүүдэд ус өнгөрүүлэх хоолой шинээр нэмж барихаар төлөвлөөд байна.
| “УБТЗ” ХНН: Үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |