Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо Дарь-Эх орчимд үер бууж, таван хүн амь эрсдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, нийслэлд орсон түр зуурын борооны улмаас Дарь-Эх орчим үерт автаж, арван сартай нярайтайгаа автомашинд зорчиж явсан гэр бүлийн хүмүүс үерт урсаж, хүүхэд нь эндсэн харамсалтай нь хэрэг гарсан. Талийгаач хүүхдийн аав, ээжийн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн цогцсыг машин урссан газраас нэг км орчмын зайнаас буюу гүүрэн доороос олж, шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байдаг. 10 сартай талийгаач хүүхдийн аав, ээжийн биеийн байдал ямар байгаа талаар иргэн Б-гээс тодрууллаа. Тэрбээр “Үерт урсаж амиа алдсан хүүхдийн аав, ээж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа болохоор өдөр, хоногоор бие нь дээрдэх байх. Тэдэнд улсаас байр өгөх сурагтай байсан ч одоогоор мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
| ИРГЭН Б: ҮЕРТ УРСАЖ АМИА АЛДСАН 10 САРТАЙ ХҮҮГИЙН ААВ, ЭЭЖ ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |