АНУ руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" вoeing 787-9 dreamliner агаарын хөлөг дөнгөж сая Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн албан ёсны айлчлал хийх үеэрээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор хийсэн.
Энэ хүрээнд "МИАТ" ТӨХК болон “AerCap” компани энэ оны тавдугаар сард хоёр 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг ийнхүү газардлаа. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авахаар тохироод буй. “Хубилай хаан" агаарын хөлөг эхний ээлжинд Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд шууд нислэг үйлднэ.
Мөн тус агаарийн хөлөг нь 292 зорчигчийн буюу 30 бизнес, 36 премиум, 226 энгийн суудалтай юм байна.
| АНУ руу шууд нислэг үйлдэх Хубилай хаан агаарын хөлөг Монголд газардлаа |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |