Олон улсын аавуудын баяр өнөөдөр тохиож байна. Аавтайгаа хамт хийж болох ТАВАН зүйлийг хүргэж байна.
КИНО ҮЗЭХ
Аавтайгаа хамт кино үзэж, тухайн бүтээлийн сэдэв, санаа, агуулгыг ярилцаж болно. Мөн л хоёр өөр өнцөг гарч ирэхээр гадна аавынх илүү нухацтай, гярха анзаарч, мэдэрсэн нь байх болов уу. Тиймээс дурсамж бүтээж хамтдаа кино үзээрэй.эж байна.
АЯЛАЛД ЯВАХ
“Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз” гэдэг. Аавтайгаа хамт газар орон үзэж, хамтдаа зургаа даруулж, замын хууч сонсох боломж бол аялал. Хамгийн үр өгөөжтэй, мэдлэг нэмсэн аялал байх болно.

ЯРИЛЦАХ
Аливаа нэгэн асуудалд мухардаж, гарц гаргалгаагаа олж чадахгүй бол ааваасаа асууж ярилцах нь зүйтэй. Тэр чамд хамгийн сайн зөвлөнө. Мөн ухаалаг шийдвэрийг хэлж, дахин асуудал гарвал ямар арга хэмжээ авч шийдэх аргыг зааж өгнө.
ӨДӨРЛӨГ
Аавтайгаа хамт сагс, волейбол гээд спортын өдөрлөгт явах, охидууд бол хамт хоол хийх тэмцээнд ч юм уу оролцвол хамгийн гоё дурсамжийг бий болгохоос гадна аавыгаа багаар ажиллаж байгаа, бусдыг манлайлж байгаагаас суралцах болно.
ХООЛ ХИЙХ
Хоёрдугаар хоолыг аавууд их сайн хийдэг. Тэгэхээр аавтайгаа хамт хоол хийх нь дурсамж нэмэхээс гадна аливаа зүйлийн тунг тааруулж хийхэд суралцана. Мөн хөгжилтэй, сонирхолтой яриа ч өрнүүлэх юм.
| Аавтайгаа хамт хийж болох ТАВАН зүйл |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |