Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн Олон нуурын холбоо цоохор гэдэг газар наймдугаар сарын 1-ний өдрийн 23:00 цагийн орчимд Олон нуурын холбоо цоохор гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болжээ. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Цоохорын-Адаг нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар наймдугаар сарын 3-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн 33 настай эрэгтэй Н, таван настай эмэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг Цоохорын-Адаг нуураас, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.
| Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, бага насны хүүхэдтэйгээ нуурын усанд амиа алджээ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |