Баянзүрх дүүрэгт 2023 онд авто замын нийт 25 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл 27 байршилд богино холболт бүхий 18.9 километр авто зам энэ онд хийгдэх юм. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхдээ
Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг баримтлан ажиллаж байгаа. Автозамаас гадна дугуйн болон явган замууд, авто зогсоолын цогц шийдлийг төлөвлөсөн. Дүүрэгт хийгдэж буй голлох авто замуудын нэг, Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичигт тусгагдсан Улиастайн бүсийн авто зам дээр өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, дүүргийн төлөөлөгч нар болон холбогдох хэлтсийн дарга нар ажиллалаа.
Энэ үеэр Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг танилцуулсан. Улаанбаатар хотын автозамын сүлжээтэй уялдуулан Улиастай голын 97.3 у/м төмөр бетон гүүрийн барилга 9, 23, 28 дугаар хороонд баригдана. Мөн хэвтээ тэнхлэгийн нэг замын бий болгож, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах зорилт тавин ажиллаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

| Баянзүрх дүүргийн 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто замын ажил хийнэ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |