Соёлын сайд Ч.Номин гэр бүлийнхээ хамтаар Говь-Алтай аймгийн бүх сумын сургууль “Старлинк” сансрын интернэт төхөөрөмжийг бэлэглэжээ. Тэрбээр цахим сүлжээндээ энэ тухай “Орчин цагийн боловсрол, хүний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөх аргагүй, хувь хүний хөгжил цаашлаад дэлхийтэй хөл нийлүүлж алхахад дэмжлэг болох, онлайн сургалтад хамрагдах нь боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх арга замуудын нэг билээ.
Тэгвэл дэлхийн аль ч хэсгээс нам орбитын хиймэл дагуул ашиглан 300Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдох боломжтой “Starlink” төхөөрөмжийн дэмжлэгийг хагас жилийн хураамжийн хамтаар үзүүлж гэр бүлийнхээ зүгээс Говь-Алтай аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд гардууллаа.
Энэхүү төхөөрөмж Говь-Алтай аймгийн 18 сумын сургуулийн сурган хүмүүжүүлэгч нар болон эх орны минь ирээдүй болсон сурагч багачуудын сургалтын чанарт үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.


| Говь-Алтай аймгийн бүх сумын сургууль “Старлинк” сансрын интернэт төхөөрөмжтэй боллоо |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |