Бүртгүүлэхдээ дараах зүйлийг анхаархыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зөвлөлөө.
1. “Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
2. Багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023.08.20 дотор [email protected] цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлнэ.
4. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана.
5. Хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан 8 баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
6. Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20,0-200,0 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
7. Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог [email protected] цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны наймдугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.
8. Мөн дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) [email protected] цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны наймдугаар сарын 20-ны дотор хүргүүлнэ.
| “Алтан цом”-ын барилдаан аравдугаар сард эхэлнэ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |