Завхан аймгийн Баянтэс суманд ой хээрийн түймэр гарч, ОХУ-ын Тува улсын хилийг давсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын хошууч С.Ганзоригоос тодрууллаа.
Тэрбээр “Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн Буга согоотын цуурай гэх газар энэ сарын 8-нд түймэр гарсан. Дуудлагын дагуу Завхан аймгийн Тэс сумын Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги, Тосон цэнгэл сумын Онцгой байдлын 39 дүгээр ангийн алба хаагчид болон иргэд, хугацаат цэргийн албан хаагчид гээд 350 гаруй иргэн ажиллаж байна. Баянтэс сум нь Тува Улстай хил залгадаг бөгөөд 72000 га газар түймэрт өртсөн. Түймэрт өрсөн талбайн 90 хувь нь манай улсын нутаг дэвсгэрийг хамарсан бол 10 хувь нь Тува Улсыг хамарсан. Хилийн зааг дээр гарсан түймэр учир өнжмөл шар өвс ихээр байсан гэж үзэж байгаа. Гал унтраахаар ажиллаж байгаа иргэдээс гадна 40 гаруй техник, 20 морь дайчлан ажиллаж байна. Завхан аймгийн цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол өнөөдөр түймрийг бүрэн унтраах боломжтой. Харин салхи гарах юм бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум болон Тува Улс руу алдах эрсдэлтэй байгаа. Түймэрт одоогийн байдлаар дөрвөн айлын өвөлжөө шатаж, таван өвөлжөөг түймрээс хамгаалсан”гэв.

| С.ГАНЗОРИГ: БАЯНТЭС СУМАНД ГАРСАН ТҮЙМЭРТ ДӨРВӨН АЙЛЫН ӨВӨЛЖӨӨ ШАТСАН |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |