Улсын онцгой комисс ХӨСҮТ-ийн сувилагчаас коронавирус илэрсэн, Алтанбулаг боомтоор халдвар тээгчид олноор орж ирж байгаа асуудлуудаар шуурхай хуралдаж, Засгийн Газарт хүргүүлэх хэд хэдэн саналуудыг гаргалаа. Тухайлбал, Бүх нийтээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, амны хаалт зүүлгэх, Увс аймгийн Боршоо, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг нээх эсэх, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг хаах эсэх асуудлыг ирэх долоо хоногт Засгийн Газрын хуралдаанд оруулж, шийдвэр гаргуулахаар боллоо. Гэхдээ хөл хорио, хязгаарлалт тогтоох чиглэлээр санал, шийдвэр гаргаагүй гэдгээ тодотголоо.
Энэ тухай УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Олон улсад халдварын тохиолдол ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор манай улс халдвар хамгааллын дэглэмээ чангатгах асуудал чухлаар тавигдаж байна. Хэрэв дотооддоо халдвар алдвал, эрсдэл үүсвэл яаж ажиллах талаар ярилцлаа. Манай улс коронавирусын халдварыг дотооддоо алдаагүй. Тиймээс УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй. ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэн асуудалд иргэд буруу ойлголттой байгаа. Сувилагч ажлын байрандаа халдвар хамгааллын хүрээнд ажиллаж байсан учир ойрын хавьтал үүсээгүй.
Дараагийн асуудал нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Боршоо боомтын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаатай хаасантай холбоотойгоор шуурхай штаб ажиллаж байгаа. Боомтыг нээх эсэх талаар тодорхой шийд гаргана.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаж байгаа. ОХУ-д халдварын тохиолдол ихээр гарч байгаа нь хойд хилийн боомтуудад өндөр эрсдэл үүсгэж байна. Тиймээс эдгээр боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, боомтоос нааш нэвтрүүлэхгүй байхаар санал, шийдвэр гаргалаа. Үүнд хэрхэн зохицуулалт хийх талаар ирэх долоо хоногт Засгийн Газраас тодорхой шийд гаргана” гэв.
| Я.Содбаатар: Хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |