Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад зориулан “MNS ISO 9001:2016 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ШААРДЛАГА” сэдэвт арга зүйн хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагуудын албан хаагчид хамрагдаж байна.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагчдад амжилт хүсэж үг хэллээ. Тэрээр “Миний бие Засаг даргын мөрийн хөтөлбөрт 7 асуудлыг хөндсөн. Хүний хөгжил, шударга ёс, эв нэгдэл, эхийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, аюулгүй таатай орчин амьдрах гэсэн. Эдгээрийг хэрэгжүүлдэг, түмэнд түгээдэг нь энд сууж байгаа төрийн албан хаагчид та бүхэн. Аймгийн ажил сайн байснаар улс орны өнгө төрх, ажил үйлс, ард иргэдийн аж амьдрал өөдрөг байна. Тийм учраас бүх зүйл та бүхнээс шалтгаална” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, иргэдийн аймгийн удирдлагууд болон аймгийн байгууллагуудад итгэх итгэл нэмэгдэж, иргэн ба төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах суурь нөхцөл бүрдэх юм. Одоогийн байдлаар Аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар, Цагдаагийн газар болон Аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагууд үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа.
| “MNS ISO 9001:2016 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ШААРДЛАГА” сургалтад Баян-Өлгий аймгийн алба хаагчид оролцжээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |