УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хотжилт, ханган нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх улс орнуудын сонирхлын улмаас металл ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа үед геологи, уул уурхайн салбарт улс орнууд хамтран ажиллах сонирхол их байна. Дэлхийн эдийн засгийн хөгжилд критикал ашигт малтмалын найдвартай ханган нийлүүлэгч улс орнуудын үүрэг цаашдаа улам бүр нэмэгдэж, онцгой байр суурь, ач холбогдолтой байх нь Канад Улсад хийсэн уулзалт, арга хэмжээний үеэр харагдаж байсныг сайд Г.Ёндон онцолсон. Удахгүй ашиглалтад орох төмөр зам уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эерэг нөлөө үзүүлнэ, цаашлаад ус, эрчим хүчний хангамжийн төслүүд хэрэгжсэнээр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дурдсан. Томоохон ашигт малтмалын ордыг нээн илрүүлснээс хойш тогтвортой үйлдвэрлэл эхлэх хүртэл хугацаа шаарддаг тул эдийн засгийн өсөлтийн дараагийн үе шатыг дэмжих үүднээс геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь чухал болохыг Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл онцлов.
Уулзалтаар ашигт малтмалын нөөцтэй гэгддэг улс орнууд хөрөнгө оруулалт татахаар хүчтэй өрсөлдөж байгаа өнөө үед бид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал болохыг оролцогчид дурдаж байлаа.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны зургадугаар сард Канад Улсад ажиллах үеэр Mongolia@PDAC-2022 бизнес форум зохион байгуулж, Канад Улсын Байгалийн баялгийн сайд, Ресурс Кэбэк, Торонтогийн Хөрөнгийн бирж, Канадын ойжуулалтын групп, Канадын Экспортыг дэмжих байгууллага, Канадын Байгалийн баялгийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга зэрэг төлөөлөгчидтэй уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
| Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт боллоо |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |