Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өчигдөр хуралдлаа. Хурлын эхэнд Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга хурандаа Г.Ялалт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бүртгэлийн дэд хороо, хэмжилт хийх ажлын хэсэг, зохион байгуулах ажлын хэсэг, даамал, дэд даамал томилох тогтоолыг танилцуулсан бол үргэлжлүүлэн тус салбар хорооны орлогч дарга бригадын генерал Ж.Болдбаатар гишүүдийн ажил, үүргийн хуваарийг мөн танилцууллаа.
Улмаар хурлын төгсгөлд Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга бригадын генерал Д.Ганхуяг гишүүдэд хандан үүрэг, чиглэл өглөө.
Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өмнө жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглээгүй өнжсөнтэй холбоотойгоор энэ жил нөхөж тэмдэглэх болсон. Хурдан морины салбар хорооны гишүүд Та бид төр засгаас оногдуулсан энэ ажлыг алдаа мадаггүйгээр зохион байгуулах үүргийг хүлээсэн, хамтдаа ард нь гарна гэдэгт итгэлтэй байна. Бид батлагдсан хууль, дүрмийн хэмжээнд энэхүү ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс хүн болгоноос хичээл, зүтгэл шаардагдана. Долдугаар сарын 1-нээс хугацаат цэргийн алба хаагчид Хүй долоон худагт байрлах бол долоодугаар сарын 2-нд нь бид бүхэн төхөөрөмжөө очиж шалгана. Зөрчил маргаангүйгээр явуулахын тулд дэлгэцүүдийг байрлуулан, болж буй үйл явцыг бодитоор нь харуулна. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бичлэгээ шүүж үзэх боломжтой” гэлээ.
| Хурдан морины салбар хороо хуралдлаа |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |