Европын холбооны санхүүжилтээр “Step ecolab” төслөөс санаачлан боловсруулсан “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичигийг танилцуулах үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь оролцлоо. Тэрбээр
“Ноос, ноолуурын салбар нь уул уурхайн салбарын дараа нийгэм, эдийн засагт үзүүлэх өндөр үр өгөөжтэй, ач холбогдол бүхий стратегийн чухал салбар юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулан бодлогын баримт бичиг, хөтөлбөрт тусган гадаад дотоодын зээл, тусламжийг салбарын чадавхыг сайжруулахад чиглүүлэхийн зэрэгцээ хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар бага хүүтэй зээл олгох зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгальд ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
Монголын ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хаан ширхэгт” чанарыг гэрчлэх тэмдгийг бий болгож, дэлхийн 30 гаруй улсын оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчид “байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ”-г эрхэмлэн сонгож буй өнөө цаг үед Монголын ноос, ноолуурын салбарыг энэхүү чиглэлд хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго болж байна. Европын холбооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд Европын холбооны санхүүжилттэй “Тогтвортой Текстилийн Үйлдвэрлэл ба Эко тэмдэг” төслийн хүрээнд “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичиг боловсруулан гаргаад байна.
Энэхүү тогтвортой ноолуурын замын зураглал нь аж үйлдвэр, түүний дотор хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд “тогтвортой хөгжлийн” анхны баримт бичиг болсон ба Монголын ноос, ноолуурын салбар 2030 он хүртэл байгальд ээлтэй, тогтвортой хөгжих хэтийн зорилго, алсын хараа, дунд ба ойрын хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлж, салбарын оролцогч бүрийн чиг үүрэг, уялдаа холбоог тодорхойлсон нь онцлог юм.
Дэлхий нийтээрээ хэрэглэгчдийн чиг хандлага эко үзэл баримтлал руу чиглэж байгаа тул малчны хотоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л шат дамжлагад тогтвортой, ногоон үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь чухал болоод байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичиг нэгэн чухал алхам болсон бөгөөд малчид, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжлийн холбоод, төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэрэг та бидний хамтын ажиллагаа салбарын хөгжлийн түлхүүр болно гэдгийг эцэст нь тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.” гэсэн юм.
| Г.Батсуурь: Ноос, ноолуурын салбарт байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |